Нүүр хуудасFront pageThe Mongol Times
МОНENG
ТайлбарExplainer

Оюу толгой гэж юу вэ, Монгол Улс түүнээс юу хүртэх вэ?Oyu Tolgoi explained: what it is and what Mongolia gets from it

2026.11.05November 5, 2026

Ямар уурхай вэ?What is it?

Оюу толгой нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршдог. "Рио Тинто"-гийн мэдээллээр энэ бол дэлхийд мэдэгдэж буй хамгийн том зэс, алтны ордуудын нэг юм. Ил уурхайн олборлолт 2011 онд эхэлж, баяжуулах үйлдвэр 2013 оноос зэсийн баяжмал гаргаж эхэлсэн. Далд уурхай 2023 оны 3-р сараас тогтвортой олборлолт явуулж байна.Oyu Tolgoi lies in Khanbogd soum (district) of Umnugobi province, in the South Gobi. Rio Tinto describes it as one of the largest known copper and gold deposits in the world. Open-pit mining began in 2011, and the concentrator has been turning ore into copper concentrate since 2013. The underground mine began steady production in March 2023.

"Рио Тинто"-гийн тооцоогоор уурхай 2028–2036 онд жилд дунджаар 500 мянга орчим тонн зэс үйлдвэрлэж, 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно.Rio Tinto expects the mine to produce about 500,000 tonnes of copper a year on average from 2028 to 2036, and to be the world's fourth-largest copper mine by 2030.

Хэн эзэмшдэг вэ?Who owns it?

"Оюу толгой" ХХК-ийн 66 хувийг "Рио Тинто", 34 хувийг Монгол Улс төрийн өмчит "Эрдэнэс Оюу толгой" компаниар дамжуулан эзэмшдэг. Уурхайг хоёр хувь нийлүүлэгчийн өмнөөс "Рио Тинто" удирддаг.Rio Tinto owns 66% of Oyu Tolgoi LLC, and the Mongolian state owns 34% through the state-owned company Erdenes Oyu Tolgoi. Rio Tinto runs the mine on behalf of both shareholders.

"Рио Тинто" Оюу толгойг Монголд хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том нь гэж тодорхойлдог. Компанийн мэдээллээр тус уурхайд 17 мянга орчим хүн ажилладгийн 97.8 хувь нь Монгол Улсын иргэд бөгөөд 2010 оноос хойш татвар, төлбөр хураамж болон бусад төлбөрт 6.1 тэрбум ам.доллар төлжээ.Rio Tinto calls Oyu Tolgoi the largest foreign direct investment ever made in Mongolia. It says the mine employs about 17,000 people, 97.8% of them Mongolian, and has paid US$6.1 billion in taxes, fees and other payments since 2010.

Төр яагаад өнөөг хүртэл ногдол ашиг аваагүй вэ?Why hasn't the state had a dividend yet?

Оюу толгойн бүтээн байгуулалтад асар их хөрөнгө зарцуулсан бөгөөд зөвхөн далд уурхайн хөрөнгө оруулалт 7 тэрбум ам.доллараас давсан. Зардлын нэг хэсгийг хувь нийлүүлэгчдийн хүүтэй зээлээр санхүүжүүлсэн. Монголын төрийн өмчит компанид ногдох хөрөнгө оруулалтыг ч хамтрагч компани нь зээл хэлбэрээр гаргаж байжээ.Building Oyu Tolgoi took enormous sums: investment in the underground mine alone is more than US$7 billion. Part of the cost was financed with interest-bearing loans from the shareholders. Even the state company's share of the investment was put up by its partner as a loan.

2022 оны 1-р сард хувь нийлүүлэгчид иж бүрэн тохиролцоонд хүрч, далд уурхайн олборлолтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хамтрагч "Туркойз Хилл" компани төрийн өмчит компанийн хувийг санхүүжүүлсэн 2.4 тэрбум ам.долларын зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт бүрэн тэглэсэн. Үүнээс өмнө УИХ 2021 оны 12-р сарын 30-нд 103 дугаар тогтоолоо баталсан юм.In January 2022, the partners reached a comprehensive agreement and approved the start of underground mining. As part of it, the partner company Turquoise Hill Resources waived in full the US$2.4 billion loan, including accrued interest, that had funded the state company's share. Parliament had passed Resolution 103 on December 30, 2021.

2026 онд юу өөрчлөгдсөн бэ?What changed in 2026?

"Рио Тинто" 2026 оны 6-р сарын 30-нд Засгийн газартай хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг шинэчлэн тогтоож, хувь нийлүүлэгчдэд ашиг хуваарилах хугацааг урагшлуулахаар тохиролцсоноо зарласан. Үүнээс өмнө, 5-р сард удирдлагын төлбөрийн талаар зарчмын тохиролцоонд хүрсэн байв. Мэдэгдэлд шинэ хүүгийн хэмжээг дурдаагүй.On June 30, 2026, Rio Tinto announced that it and the government had agreed to adjust the interest rate on the shareholder loans and to bring forward payouts to shareholders. In May, they had reached agreement in principle on management fees. The announcement did not give the new rate.

Засгийн газрын мэдээлснээр энэ хэлэлцээрийн үр дүнд Монголын тал 2027 оны төсвийн жилээс ногдол ашиг авч эхлэх, төслөөс хүртэх өгөөжөө 53 хувьд хүргэх нөхцөл бүрдсэн. Засгийн газар 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 3 их наяд төгрөг (833.5 сая ам.доллар) төвлөрүүлэхээр тооцож байна. Ерөнхий сайд Н.Учрал 8-р сарын 31-нд 2027 оны төсвийн төслийг өргөн барихдаа Монгол Улс Оюу толгой төслөөс анх удаа ногдол ашиг авна гэж мэдэгдсэн.The government says the talks created the conditions for Mongolia to start receiving dividends in the 2027 budget year and to raise Mongolia's share of the project's returns to 53%. It expects to collect MNT3 trillion (US$833.5 million) in dividends on the state's stake in 2027. Submitting the 2027 budget on August 31, Prime Minister N. Uchral said Mongolia is set to receive a dividend from Oyu Tolgoi for the first time.

Одоо юун дээр маргаж байна вэ?What is being argued now?

Хамгийн их маргаан дагуулж буй асуудал бол мөнгийг хэрхэн зарцуулах явдал юм. Засгийн газар 2 их наяд төгрөгийг (556 сая ам.доллар) юуны өмнө эрчим хүч, боловсролын шинэчлэлд зарцуулахаар тусгасан хуулийн төслийг 2027 оны төсөвтэй хамт өргөн барьсан. Гэвч И-Монголиа системээр санал өгсөн 95,621 иргэний 55,173 нь энэ мөнгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэгт зарцуулахыг дэмжсэн тул Засгийн газар 10-р сарын 23-нд төслөө татан авсан.The biggest argument is over how to spend the money. Alongside the 2027 budget, the government sent parliament a bill that would have put MNT2 trillion (US$556 million) into energy and education reform first. It withdrew the bill on October 23 after 55,173 of the 95,621 people who answered a poll on E-Mongolia said they wanted the money routed through the savings fund to health, education and housing support.

Сангийн яамны мэдээлснээр УИХ 10-р сарын 30-нд Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төслүүдийг 2027 оны төсвийн төсөөллөөс хасаж, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрөх орлогыг нэмэх саналыг дэмжсэн. Төсвийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн.On October 30, according to the finance ministry, parliament backed dropping the investment projects that were to be paid for with the Oyu Tolgoi dividend from the 2027 budget plans, and sending more revenue into the National Wealth Fund's savings fund. The budget bills went back to committee for their next reading.

УИХ-ын Нийтийн өргөдлийн цахим системд нээгдсэн, ногдол ашгаас иргэн бүрт 857 мянган төгрөг (238 ам.доллар) олгох хуулийн төсөл санаачлахыг хүссэн өргөдөл 10-р сарын 31-нд 100 мянган гарын үсгийн босгыг давсан. Ийм өргөдлийг УИХ заавал хэлэлцэх ёстой ч энэ нь хууль батлагдана гэсэн үг биш юм.A petition on parliament's petition site, asking for a bill to pay every citizen MNT857,000 (US$238) from the dividend, passed 100,000 signatures on October 31. Parliament must now take it up, though that does not mean it will become law.

Уурхайн аюулгүй байдал ч анхаарал татаж байна. 10-р сарын 29-ний орой далд уурхайд чичирхийлэл үүсч, чулуулаг нурах үед тухайн бүсэд 15 ажилтан ажиллаж байсан. "Рио Тинто"-гийн мэдээллээр хүний амь эрсдээгүй, гурван ажилтан гэмтэж бэртсэн. Компани маргааш нь далд уурхайн үйл ажиллагааг үе шаттай сэргээж эхэлсэн бөгөөд яамны ажлын хэсэг ослын шалтгааныг газар дээр нь шалгаж эхэлсэн.Safety is also in focus. On the evening of October 29, a seismic event set off a rockfall in the underground mine while 15 workers were in the affected zone. Rio Tinto said no one was killed and three people were injured. It began restarting underground operations step by step the next day, and a ministry-led working group began investigating the cause on site.

Гол үйл явдлуудKey dates

Ам.долларын дүнг Монголбанкны 2026 оны 10-р сарын 31-ний албан ханш буюу 1 ам.доллар = 3,599.28 төгрөгөөр тооцов.Dollar figures use the Bank of Mongolia official rate of MNT3,599.28 per US dollar on October 31, 2026.

Яагаад чухал вэ:Why it matters: Оюу толгой бол Монголын экспортын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг юм. Түүний анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал одоо УИХ-ын төсвийн хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг болоод байна.Oyu Tolgoi is one of Mongolia's biggest sources of export earnings. How to spend its first dividend is now one of the main questions in parliament's budget debate.

FacebookXTelegramWhatsApp
Эх сурвалж:Sources:

Гол баримт бүрийг боломжтой үед анхдагч эх сурвалжаар (засгийн газар, Монцамэ, албан ёсны статистик) нягталсан болно.Each key fact was checked against a primary source (government, Montsame, official statistics) where one exists.

Холбогдох мэдээRelated stories

More economy stories