Нүүр хуудасFront pageThe Mongol Times
МОНENG
Улс төрPolitics

2027 оны төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тав дахь хэлэлцүүлэгт шилжлээ2027 budget moves to its fifth reading with a MNT2.3 trillion deficit

2026.11.06November 6, 2026
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2027 оны төсвийг хэлэлцэж буй нь
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2027 оны төсвийг хэлэлцлээ, 11-р сарын 6Parliament's plenary session debates the 2027 budget, November 6 · Зураг: УИХPhoto: State Great Khural

УИХ-ын 11-р сарын 6-ны чуулганы хуралдаанаар 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хийсэн бөгөөд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслүүдийг тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд буцаав.Parliament held the fourth reading of the 2027 budget bills at its plenary session on November 6. MP Kh. Gankhuyag presented the budget committee's report, and after questions from members the bills went back to the committee to be prepared for a fifth reading.

Танилцуулгад дурдсанаар 2027 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 39 их наяд 280 тэрбум төгрөг (10.9 тэрбум ам.доллар) буюу ДНБ-ий 34.1 хувь, нийт зарлага 41 их наяд 584.7 тэрбум төгрөг (11.5 тэрбум ам.доллар) буюу 36.1 хувь байна. Тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2 их наяд 304.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгааг байнгын хороо онцолжээ.According to the report, 2027 consolidated structural revenue is set at MNT39.28 trillion (US$10.9 billion), or 34.1% of GDP, and total spending at MNT41.58 trillion (US$11.5 billion), or 36.1% of GDP. The structural deficit comes to MNT2.3 trillion (US$640 million), 2.0% of GDP, which the committee said meets the special requirements of the Fiscal Stability Law.

Үүнээс өмнө буюу 11-р сарын 4-нд Төсвийн байнгын хороо хөрөнгө оруулалтын төслүүдийн төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүйгээр зөвхөн нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилд залруулга хийх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувийн саналаар дэмжсэн. Эцсийн хувилбарын талаар асуулт асууж, үг хэлсэн гишүүн байгаагүй юм.On November 4 the budget committee approved, with 62.5% of members present, a working group's corrections to the names, capacity, timing and location of investment projects, without changing their costs or funding. No member asked questions or spoke on the final draft.

Ерөнхий сайд Н.Учрал 11-р сарын 4-нд "2027 он бол ажил хийдэг иргэдийн 1.3 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх жил болно" гэж мэдэгдсэн. Ам.долларын дүнг Монголбанкны 2026 оны 11-р сарын 7-ны албан ханш буюу 1 ам.доллар = 3,600.44 төгрөгөөр тооцов.Prime Minister N. Uchral said on November 4 that "2027 will be a year in which we ease the MNT 1.3 trillion tax burden on working citizens and create more jobs." Dollar figures use the Bank of Mongolia official rate of MNT3,600.44 per US dollar on November 7, 2026.

Яагаад чухал вэ:Why it matters: Төсвийн байнгын хорооны дүгнэлтээр энэ төсөв Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа. Ерөнхий сайд ирэх онд ажил хийдэг иргэдийн татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр бууруулна гэж амласан.The budget committee says the plan meets the limits set by the Fiscal Stability Law. The prime minister has promised to cut the tax burden on working people by MNT1.3 trillion (US$361 million) next year.

ТайлбарExplainerУлсын Их Хурал хэрхэн ажилладаг вэ?Mongolia's parliament explained: how the State Great Khural works
FacebookXTelegramWhatsApp
Эх сурвалж:Sources:

Гол баримт бүрийг боломжтой үед анхдагч эх сурвалжаар (засгийн газар, Монцамэ, албан ёсны статистик) нягталсан болно.Each key fact was checked against a primary source (government, Montsame, official statistics) where one exists.

Энэ дугаартMore from this issue

Улс төр сэдвийн бусад мэдээ