Нүүр хуудасFront pageThe Mongol Times
МОНENG
ТайлбарExplainer

Улсын Их Хурал хэрхэн ажилладаг вэ?Mongolia's parliament explained: how the State Great Khural works

2026.11.05November 5, 2026

Ямар байгууллага вэ?What is it?

Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэж заасан. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж, хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.Article 20 of Mongolia's Constitution says the State Great Khural is the highest body of state power and that legislative power belongs to it alone. It can take up any question of domestic or foreign policy, and it passes and amends the country's laws.

Одоогийн Үндсэн хуулийг 1992 онд баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль юм. 2025 оны 1-р сарын байдлаар түүнд таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.The current Constitution, Mongolia's fourth, was adopted in 1992. By January 2025 it had been amended five times.

Хэдэн гишүүнтэй, хэрхэн сонгогддог вэ?How many members, and how are they elected?

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг гишүүнээр сонгож болно. Энэ тогтолцоог 2023 оны 5-р сарын 31-нд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр тогтоосон.Under the Constitution, the State Great Khural has one chamber and 126 members, elected for four years under a mixed system: 78 by majority vote and 48 by proportional representation. Any eligible voter aged 25 or over can be elected. This system was set by a constitutional amendment adopted on May 31, 2023.

2024 оны 6-р сарын 28-ны сонгуулиар Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр гишүүдийн 78 нь тойрогтоо хамгийн олон санал авч, 48 нь нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон.The election of June 28, 2024 produced Mongolia's first 126-member parliament. According to the General Election Commission, 78 members won the most votes in their constituencies and 48 were elected from party or coalition lists.

Шинэ парламент 2024 оны 7-р сарын 2-нд анхны чуулганаа хуралдуулж, гишүүд тангараг өргөсөн.The new parliament first met on July 2, 2024, when its members were sworn in.

2024 онд хэн ялсан бэ?Who won in 2024?

Монгол Ардын Нам 126 суудлын 68-ыг, Ардчилсан нам 42-ыг, Хөдөлмөрийн үндэсний (ХҮН) нам 8-ыг авсан. Иргэний Зориг Ногоон нам болон Үндэсний эвсэл тус бүр 4 суудал авчээ.The Mongolian People's Party won 68 of the 126 seats, the Democratic Party 42 and the National Labour Party (HUN) 8. The Civil Will–Green Party and the National Coalition won four seats each.

2024 оны 7-р сарын 8-нд Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын дарга нар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.On July 8, 2024, the leaders of the Mongolian People's Party, the Democratic Party and the HUN Party signed a memorandum to work together on quickly tackling Mongolia's development problems.

Одоо хэн удирдаж байна вэ?Who leads now?

Одоо Ерөнхий сайдаар Н.Учрал, Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогт ажиллаж байна. Хоёулаа 2026 оны хавар энэ албан тушаалд очсон.N. Uchral is prime minister, and S. Byambatsogt chairs the State Great Khural. Both took office in spring 2026.

Улсын Их Хурал 2026 оны 3-р сарын 27-нд Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 3-р сарын 30-нд тухайн үеийн Улсын Их Хурлын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдөр түүнийг Ерөнхий сайдаар томилсон. Улсын Их Хурлын шинэ даргыг 4-р сарын 3-нд сонгосон.Parliament relieved Prime Minister G. Zandanshatar on March 27, 2026. On March 30 it relieved its chairman, N. Uchral, and appointed him prime minister the same day. It elected a new chairman on April 3.

Хууль хэрхэн батлагддаг вэ?How does a law get passed?

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жилд нэг удаа хуралдаж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д зааснаар намрын ээлжит чуулган 10-р сарын 1-нд, хаврын ээлжит чуулган 3-р сарын 15-нд эхэлдэг.The Constitution says parliament holds a regular session every six months, lasting at least 75 working days. Under Article 18.1 of the Law on the State Great Khural, the autumn session opens on October 1 and the spring session on March 15.

Хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар эдэлдэг. Хуулийн төслийг байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн шатаар хэлэлцэж баталдаг.The President, members of parliament and the government can all propose laws. Bills go through several readings, in standing committees and in the full chamber.

Ерөнхийлөгч батлагдсан хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориг тавьж болно. Энэ тохиолдолд Улсын Их Хурал хоригийг хүлээн авах эсэхээ санал хураалтаар шийдвэрлэдэг. Жишээлбэл, 2023 оны 3-р сард Улсын Их Хурал нийгмийн сүлжээний тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсан бол 2021 оны 1-р сард хоёр хуульд тавьсан хоригийг хүлээн аваагүй.The President can veto a law in full or in part, and parliament then votes on whether to accept the veto. In March 2023, for example, it accepted the President's veto of a social media law, while in January 2021 it overrode presidential vetoes on two laws.

Иргэд Улсын Их Хуралд хэрхэн хандаж болох вэ?How can citizens bring an issue to parliament?

Улсын Их Хурлын Нийтийн өргөдлийн цахим системд нээгдсэн өргөдлийг 33 мянган иргэн дэмжвэл тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэн дэмжвэл байнгын хороогоор хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэн дэмжвэл хуулийн төслийн талаарх саналыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.On parliament's online petition system, a petition backed by 33,000 citizens can lead to a working group on the issue, 70,000 to an oversight check by a standing committee, and 100,000 to a decision by parliament on a proposed law.

Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хуваан олгохыг хүссэн өргөдөл 2026 оны 10-р сарын 31-нд 100 мянган гарын үсгийн босгыг давсан. Ийм өргөдлийг Улсын Их Хурал хэлэлцэх ёстой ч энэ нь хууль заавал батлагдана гэсэн үг биш юм. Манай нүүр хуудасны "Өргөдлийн самбар" хэсэгт хаагдах хугацаа нь дөхсөн өргөдлүүдийг жагсаадаг.A petition to pay the Oyu Tolgoi dividend to citizens passed 100,000 signatures on October 31, 2026. Parliament must take it up, though that does not mean it will become law. The Petition watch section on our front page lists the petitions closing soonest.

Гол үйл явдлуудKey dates

Яагаад чухал вэ:Why it matters: Хууль, улсын төсөв, Ерөнхий сайдын томилгоо бүгд Улсын Их Хурлаар шийдэгддэг. Тиймээс долоо хоногийн олон мэдээ парламентаас эхэлдэг.Laws, the state budget and the choice of prime minister all go through parliament, so many of the week's stories start there.

FacebookXTelegramWhatsApp
Эх сурвалж:Sources:

Гол баримт бүрийг боломжтой үед анхдагч эх сурвалжаар (засгийн газар, Монцамэ, албан ёсны статистик) нягталсан болно.Each key fact was checked against a primary source (government, Montsame, official statistics) where one exists.

Холбогдох мэдээRelated stories

More politics stories