Нүүр хуудасFront pageThe Mongol Times
МОНENG
НийгэмSociety

Дарханы 1965 оны цахилгаан станц гэмтлээр зогсож, хангамжийг төвийн сүлжээнээс сэргээвA fault shut Darkhan's 1965 power plant; the grid restored heat and power the next day

2026.10.31October 31, 2026
The Darkhan thermal power plant
Дарханы дулааны цахилгаан станцThe Darkhan thermal power plant · Chongkian, CC BY-SA 4.0

Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакуум таслуур гэмтэж, гал гарах нөхцөл бүрдсэн. Тэр мөчид хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолыг бүхэлд нь зогсоожээ. Дараа нь төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авснаар Дархан-Уул аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамж хэвийн горимд шилжлээ.Preliminary findings point to a failed vacuum circuit breaker in the plant's main switchgear, which created a fire risk. The protection system tripped automatically and shut the whole plant down to stop the damage spreading. Power drawn from the central grid then brought heat and electricity back to most of Darkhan-Uul province.

Шадар сайд Н.Номтойбаяр тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, сэргээн засварлахад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэгийн жагсаалт, үнэ өртгийн тооцоог яаралтай гаргахыг үүрэг болгов. Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хорооноос үзүүлэх дэмжлэгийг ч тодорхой болгохыг чиглэл өгсөн. Гэмтсэн хэсгийг тусгаарлаж, станцыг хэвийн ажиллагаанд оруулах ажил 70 хувьтай байна.Deputy Prime Minister N. Nomtoibayar visited Darkhan and ordered an urgent list of the equipment, spare parts and costs needed for repairs, and asked the government and the Energy Regulatory Commission to spell out their support. Work to isolate the damaged section and bring the plant back to normal operation was 70% done.

Станцын ерөнхий инженер Б.Батжаргалын хэлснээр өвлийн бэлтгэлээ хангасан ч тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан, ачаалал нь хэвийн хэмжээнээс 2–3 дахин их байна. Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан 1965 онд ашиглалтад орсон станцад гарсан энэ гэмтлийг "анхааруулсан дохио" гэж нэрлээд, Дархан-Уулд шинэ дулааны цахилгаан станц барих шаардлагатайг онцлов.Chief engineer B. Batjargal said the plant had finished its winter preparations, but its equipment is past its service life and running at two to three times its normal load. Executive director M. Jargalsaikhan called the failure at the plant, in service since 1965, a warning sign and said Darkhan-Uul needs a new power plant.

Станц бүрэн зогсвол зөвхөн Дархан-Уул бус төвийн бүсийн эрчим хүчний системд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд Дархан хотод эрчим хүчний хоёр дахь эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй гэсэн байр суурийг албаныхан илэрхийлэв.A full shutdown also puts the central region's power system at risk, not just Darkhan-Uul's. Officials say Darkhan needs a second source of power.

Яагаад чухал вэ:Why it matters: Станцын удирдлага тоног төхөөрөмж ашиглалтын хугацаагаа дуусгаж, хэвийн хэмжээнээс 2–3 дахин их ачаалалтай ажиллаж байгааг анхааруулсан. Энэ өвөл дахин гэмтэл гарвал айл өрх, эмнэлэг, сургуулийн халаалт тасрах эрсдэлтэй.The plant's managers warn that its equipment is past its service life and running at two to three times its normal load. Another failure this winter could cut heating to homes, hospitals and schools.

FacebookXTelegramWhatsApp
Эх сурвалж:Sources:

Гол баримт бүрийг боломжтой үед анхдагч эх сурвалжаар (засгийн газар, Монцамэ, албан ёсны статистик) нягталсан болно.Each key fact was checked against a primary source (government, Montsame, official statistics) where one exists.

Энэ дугаартMore from this issue

More society stories