Ерөнхий прокурор асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогч Н.Ганбаяр таалал төгслөөN. Ganbayar, former Prosecutor General and a maker of the 1992 Constitution, passes away

1993–1999 онд Монгол Улсын Ерөнхий прокуророор ажилласан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, Монгол Улсын гавьяат хуульч Нанзадын Ганбаяр таалал төгсөв. Шүүхийн ерөнхий зөвлөл болон түүний Ахмадын хороо эмгэнэл илэрхийлэн мэдэгдэв.Nanzadyn Ganbayar, Mongolia's Prosecutor General from 1993 to 1999 and one of the lawmakers of the 1992 democratic Constitution, has passed away. The Judicial General Council and its veterans' committee announced his death and offered condolences.
Н.Ганбаяр 1953 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд Улсын дээд шүүхэд ажлын гараагаа эхэлжээ. 1978–1984 онд Улсын дээд шүүхийн гишүүн, 1984–1987 онд Улаанбаатар хотын шүүхийн даргаар ажиллаж байв.Ganbayar was born in Ulaanbaatar in 1953. He graduated in law from Irkutsk State University in the Soviet Union in 1976 and began his career at the Supreme Court, where he served as a justice from 1978 to 1984. He then headed Ulaanbaatar's city court until 1987.
Ардчилсан шилжилтийн жилүүдэд буюу 1990–1992 онд тэрээр Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллажээ. Дараа нь Соёлын тэргүүн дэд сайд, 1993–1999 онд Улсын Ерөнхий прокурор, 2000–2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2013–2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн байв. Сүүлийн жилүүдэд тэрээр 2015–2018 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр хавсран ажиллаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ахмадын хорооны даргыг хашиж байжээ.During the democratic transition, from 1990 to 1992, he sat in the State Little Khural, the standing parliament of the time, and chaired its legal affairs committee. He went on to serve as first deputy minister of culture, Prosecutor General (1993–1999), executive secretary of the Judicial General Council (2000–2013) and a member of the National Human Rights Commission (2013–2020). In recent years he also served on the Judicial Ethics Committee (2015–2018) and chaired the council's veterans' committee.
Тэрээр Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажилласан 13 жилдээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүхийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Шүүхийн мэдээллийн технологийн суурийг тавьж хөгжүүлэх, ажлын албыг бүтэц, орон тооны хувьд бэхжүүлэх, хүний нөөцийг сургаж бэлтгэх ажил ч түүний нэртэй холбогддог.According to the Judicial General Council, in his 13 years as its executive secretary he did much to deepen judicial reform, improve the courts' legal framework and strengthen their financial footing. He also laid the foundations of the courts' information technology, built up the secretariat's structure and staff, and helped train its people.
Төр түүнийг Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Монгол Улсын гавьяат хуульч цол олгожээ.He received the Order of Sukhbaatar, the Order of the Red Banner of Labour and the title of Honored Lawyer of Mongolia.
Эрхлэгчийн үгFrom the editor
Н.Ганбаяр ах бол миний ойрын төрөл хүн. Тэрээр насаараа хууль, шүүхийн салбарт зүтгэж, ардчилсан Монголын эрх зүйн тогтолцоог бүрдүүлэлцсэн юм. Түүний шударга зарчим, эгэл даруу занг би үргэлж дурсан санах болно. Түүний гэгээн дурсгалын өмнө хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолъё.N. Ganbayar was a close relative of mine. He gave his working life to the law and the courts, and helped build the legal system of democratic Mongolia. I will always remember his integrity and his modesty. I bow my head in his memory.
Мэргэн, The Mongol Times-ын үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгчMergen, Founder & Editor in Chief, The Mongol Times
Яагаад чухал вэ:Why it matters: Н.Ганбаяр нь 1990 оноос хойших Монголын хууль, шүүхийн тогтолцоог бүрдүүлэлцсэн хүмүүсийн нэг байв. Тэрээр шилжилтийн үеийн парламентад хууль тогтоогчоор, дараа нь прокурорын байгууллага, шүүхийн захиргаанд удирдах албан тушаал хашиж байв.Ganbayar was one of the people who built Mongolia's legal system after 1990, as a lawmaker during the transition and later in senior posts in the prosecution service and the courts' administration.
- АнхдагчPrimary Шүүхийн ерөнхий зөвлөлийн эмгэнэлийн мэдэгдэлJudicial General Council obituary notice — Намтар, албан тушаал, шагнал, хөрөг зурагCareer, posts, honours, portrait
Гол баримт бүрийг боломжтой үед анхдагч эх сурвалжаар (засгийн газар, Монцамэ, албан ёсны статистик) нягталсан болно.Each key fact was checked against a primary source (government, Montsame, official statistics) where one exists.